АГААРЫН БОХИРДОЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДТЭЙ Ч ХОЛБООТОЙГ СУДАЛГААНЫ ҮР ДҮН ХАРУУЛЖЭЭ
Их Британийн The Guardian сонинд мэдээлснээр, Белфастын Куинсийн их сургуулийн эрдэмтэд хорин есөн судалгааны үр дүнг нэгтгэн шинжилж, агаар дахь нарийн ширхэгт тоосонцор, азотын давхар ислийн өртөлт нь амиа хорлох бодол, оролдлого болон амиа хорлолтоос үүдэлтэй нас баралтын эрсдэл нэмэгдэхтэй холбоотойг тогтоожээ.
Гэхдээ энэ нь агаарын бохирдол шууд шалтгаан болдогийг нотолсон гэсэн үг биш. Амьдрах орчин, ядуурал, орон сууцны нөхцөл, биеийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж болохыг мэргэжилтнүүд сануулсан байна.
Сонирхуулахад, авто замын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдол ихтэй сургуулийн хүүхдүүдийн ой тогтоолт, анхаарал төвлөрлийн хөгжил харьцангуй удаан байсныг Барселона хотод хийсэн судалгаа харуулсан байдаг. Замын дуу чимээтэй холбоотой судалгаанд ч төстэй үр дүн гарчээ. Сургуулийн орчны агаар, дуу чимээ хүртэл хүүхдийн суралцах чадвартай холбоотой гэсэн үг.
Байгаль орчин гэдэг биднээс хол, зөвхөн ой мод, гол усны тухай ойлголт биш. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, өдөр бүр амьдарч буй орчин юм. Тиймээс байгаль орчныг хамгаалах нь хүний бие, сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, амьдралын чанарыг хамгаалахтай шууд холбоотой.
Эх сурвалж:
“The Guardian, 2026.09.15” (https://www.theguardian.com/environment/2026/sep/15/air-pollution-linked-to-higher-suicide-risk-research-suggests)
“PLOS Medicine — Агаарын бохирдол ба хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, 2015” (https://journals.plos.org/plosmedicine/article?id=10.1371/journal.pmed.1001792)
“PLOS Medicine — Замын дуу чимээ ба хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, 2022” (https://journals.plos.org/plosmedicine/article?id=10.1371/journal.pmed.1004001)
АГААРЫН БОХИРДОЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДТЭЙ Ч ХОЛБООТОЙГ СУДАЛГААНЫ ҮР ДҮН ХАРУУЛЖЭЭ
Их Британийн The Guardian сонинд мэдээлснээр, Белфастын Куинсийн их сургуулийн эрдэмтэд хорин есөн судалгааны үр дүнг нэгтгэн шинжилж, агаар дахь нарийн ширхэгт тоосонцор, азотын давхар ислийн өртөлт нь амиа хорлох бодол, оролдлого болон амиа хорлолтоос үүдэлтэй нас баралтын эрсдэл нэмэгдэхтэй холбоотойг тогтоожээ.
Гэхдээ энэ нь агаарын бохирдол шууд шалтгаан болдогийг нотолсон гэсэн үг биш. Амьдрах орчин, ядуурал, орон сууцны нөхцөл, биеийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж болохыг мэргэжилтнүүд сануулсан байна.
Сонирхуулахад, авто замын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдол ихтэй сургуулийн хүүхдүүдийн ой тогтоолт, анхаарал төвлөрлийн хөгжил харьцангуй удаан байсныг Барселона хотод хийсэн судалгаа харуулсан байдаг. Замын дуу чимээтэй холбоотой судалгаанд ч төстэй үр дүн гарчээ. Сургуулийн орчны агаар, дуу чимээ хүртэл хүүхдийн суралцах чадвартай холбоотой гэсэн үг.
Байгаль орчин гэдэг биднээс хол, зөвхөн ой мод, гол усны тухай ойлголт биш. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, өдөр бүр амьдарч буй орчин юм. Тиймээс байгаль орчныг хамгаалах нь хүний бие, сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, амьдралын чанарыг хамгаалахтай шууд холбоотой.
Эх сурвалж:
“The Guardian, 2026.09.15” ( https://www.theguardian.com/environment/2026/sep/15/air-pollution-linked-to-higher-suicide-risk-research-suggests )
“PLOS Medicine — Агаарын бохирдол ба хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, 2015” ( https://journals.plos.org/plosmedicine/article?id=10.1371%2Fjournal.pmed.1001792 )
“PLOS Medicine — Замын дуу чимээ ба хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, 2022” ( https://journals.plos.org/plosmedicine/article?id=10.1371%2Fjournal.pmed.1004001 )
Leave a Reply