Монголын шувуу хамгаалах төвийн захирал П.Ганхуяг, төслийн менежер П.Амартүвшин нартай уулзаж, цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах ажлын үр дүнтэй танилцлаа.

Төслийн хүрээнд арван таван аймгийн зуу орчим сумын жаран есөн түгээх шугамд хамгаалалтын ажил хийж, хорин зургаан мянга гаруй шонгийн хөндлөвч, оройг тусгаарлагч бүрээсээр бүржээ. Хоёр мянга хорин гурван оны судалгаагаар бүрэн хамгаалалт хийсэн шонгуудад махчин шувууны хорогдол хамгаалалтгүй шонтой харьцуулахад ерэн таван хувиас дээш буурсан байна.

Судалгаанд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг энэ ажил харуулж байна. Цаашид хамгаалалт хийгдээгүй шугамуудыг хамруулах, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухал.

Мөн махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл, бэлчээрийн экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй ажлуудын талаар ярилцлаа. Шувуу судлал, хамгааллын чиглэлээр тууштай ажиллаж буй судлаачид, хамтрагч байгууллагууддаа баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *