2026 оны 9 дүгээр сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth проекцыг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоол баталлаа. 164 улс дэмжиж, 6 улс түдгэлзсэн бол АНУ ганцаараа эсэргүүцсэн байна. Тогтоол нь Mercator проекцыг хориглоогүй, мөн заавал биелүүлэх шинжтэй биш.

Бидний харж дассан Mercator газрын зургийг 450 жилийн өмнө 1569 онд далайн навигацид зориулж бүтээсэн. Энэ зураг туйл руу ойртох тусам газар нутгийг томруулж харуулдаг. Тиймээс Гренланд, Канад, ОХУ, Европ бодитоосоо том харагддаг.

Хамгийн сонирхолтой жишээ нь Гренланд, Африк. Гренланд ойролцоогоор 2.2 сая км², Африк 30.4 сая км² буюу Африк бараг 14 дахин том. Гэтэл Mercator зураг дээр бараг ижил хэмжээтэй мэт харагддаг.

Монгол ч Mercator-ын гажилтад ордог. Манай улс хойд өргөрөгт байрладаг учраас Mercator дээр экваторын ижил хэмжээний газар нутгаас ойролцоогоор хоёр дахин том талбай эзэлж харагдана. Equal Earth дээр Монголын 1.56 сая км² газар нутаг өөрчлөгдөхгүй, харин бусад оронтой харьцуулах хэмжээ нь илүү бодитой харагдана.

АНУ уг тогтоолыг зүгээр нэг газрын зургийн техникийн шинэчлэл гэж үзээгүй. Тэд үүнийг колоничлолын өв, нөхөн төлбөр зэрэг өргөн улс төрийн асуудалтай холбосон үзэл суртлын шинжтэй санаачилга гэж үзэж эсэргүүцсэн. АНУ-ын төлөөлөгч НҮБ XVI зууны газрын зураг хэлэлцэхээс илүү олон улсын энх тайван, хөгжил зэрэг бодит асуудалд төвлөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Украин эсэргүүцээгүй, түдгэлзсэн. Equal Earth-ийн санааг зарчмын хувьд дэмжсэн ч Крым болон ОХУ-д түр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг зарим зураг дээр хэрхэн дүрсэлсэнтэй санал нийлэхгүй байгаагаа тайлбарласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *