Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд зөвхөн мэдээлэл цуглуулах биш, нэг мэдээлэлд итгэж, түүнийгээ бодит шийдвэрт ашигладаг тогтолцоо хамгийн чухал.
“Оролцоонд суурилсан бэлчээрийн мониторингийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, бэлчээрийн төлөв байдал, малын тоо, газар ашиглалт, газрын доройтлын мэдээллийг дахин нэг тусдаа мэдээллийн сан болгох бус, одоо байгаа мэдээллийн эх үүсвэрүүдийг хооронд нь холбож, нэгдсэн стандарттай ашиглах шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХААН Банк, судалгаа, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож, мониторингийн мэдээллийг бодлого, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэртэй хэрхэн уялдуулах талаар санал солилцов.
Олон улсын байгууллага, хөгжлийн түнш, хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй төсөл бүр өөрийн тусдаа үзүүлэлт, суурь судалгаа, тайлагналын систем бий болгох бус, үндэсний тогтолцоог бэхжүүлж, төслийн хүрээнд бий болсон мэдээлэл нь цаашид төрийн шийдвэр гаргалтад ашиглагддаг байх нь чухал.
Сумын газар ашиглалтын төлөвлөгөөнөөс эхлээд нөхөн сэргээлтийн тэргүүлэх чиглэл, төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр хүртэл нэг баталгаажсан мэдээлэл ашигладаг болох нь мониторингийн бодит үр дүн юм.
Яамны зүгээс энэхүү платформын чиглэл, зорилгыг дэмжиж байна. Мэдээллээ нэгтгэж, баталгаажуулж, бодит шийдвэрт ашиглаж чадвал бэлчээрийн тогтвортой менежментэд бодит ахиц гарна.


Leave a Reply