Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний павильоноор зочиллоо.

Эндээс хамгийн сонирхол татсан зүйл нь цөлжилт, газрын доройтлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж харахгүй, шинжлэх ухаан, технологи, ажлын байр, хөрөнгө оруулалттай холбож “цөлийн эдийн засаг” болгон хөгжүүлэх бодлого байлаа.

Арал тэнгис ширгэсний дараа асар том талбай давсархаг, хуурай газар болж, салхиар давс, тоос тархах томоохон экологийн асуудал үүссэн. Узбекистан энэ газрыг зүгээр орхих бус, давс, ган гачигт тэсвэртэй ургамлаар ногооруулах, хөрсийг тогтворжуулах ажлыг өргөн хүрээнд хийж байна.

Павильонд танилцуулснаар Арал тэнгисийн бүсийн олон улсын инновацын төв нь 116 төрлийн ургамал, 1,228 сорт, дээж дээр судалгаа хийж, хатсан тэнгисийн ёроол болон ойролцоох бүсүүдэд туршилтын талбай ажиллуулдаг байна. Мөн 2025–2026 онд Нукус, Каракалпакстаны хэд хэдэн бүсэд 50 га давсанд тэсвэртэй ургамлын туршилтын цэцэрлэг байгуулсан бөгөөд 2027–2035 онд ийм төрлийн ургамлыг 10 мянган га талбайд тариалах зорилт тавьжээ.

Бас нэг сонирхолтой шийдэл нь хиймэл дагуул, дрон, хиймэл оюун, цаг уурын станцын мэдээллийг нэгтгэн элс, шороон шуурга, үер, хэт халалт, агаарын бохирдлыг хянах эрт сэрэмжлүүлэх систем байв. Ингэснээр мэдээллийг зөвхөн хэмжих бус, иргэд болон шийдвэр гаргагчдад богино хугацаанд хүргэж, эрсдэлийг бууруулахад ашиглаж байна.

“Яшил Макон” буюу “Ногоон орон”, давсанд тэсвэртэй ургамлын цэцэрлэг, Аралын ёроолын нөхөн сэргээлт, “Цөлийн эдийн засаг” санаачилгаас харахад доройтсон газрыг сэргээх ажил нь зөвхөн мод тарих тухай биш юм. Усны хэмнэлттэй технологи, үрийн сан, судалгаа, мал аж ахуй, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, орон нутгийн ажлын байрыг нэг дор уялдуулж болохыг харуулж байна.

Монгол, Узбекистан хоёрын хувьд хуурай, гандуу уур амьсгал, бэлчээр, цөлжилт, шороон шуурга зэрэг ижил төстэй сорилт олон. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, давсжилт, ганд тэсвэртэй ургамал, эрт сэрэмжлүүлэх систем, судалгаа-шинжилгээний чиглэлээр харилцан суралцах, хамтран ажиллах бодит боломж их байна.

Заримдаа хамгийн хүнд экологийн асуудал өөрөө шинэ технологи, шинэ мэдлэг, шинэ эдийн засгийн боломжийн эхлэл болж болдгийг Узбекистаны туршлага харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *