Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ECUMENE байгууллагаас зохион байгуулсан “Эх үүсвэрээ хамгаалах нь: Харилцан уялдаатай экосистемийг хамгаалах практик шийдлүүд” сэдэвт салбар арга хэмжээнд оролцлоо.

Ус, газар, ой, бэлчээр, биологийн олон янз байдал тус тусдаа асуудал биш, нэг экосистемийн харилцан холбоотой хэсгүүд юм. Тиймээс байгаль хамгааллыг салангид бус, эх үүсвэрээс нь эхлэн цогцоор нь авч үзэх, доройтсон газрыг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодит шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Монгол орны хувьд уулын эх, гол мөрөн, намгархаг газар, тал хээрийн экосистемийн уялдаа холбоог хамгаалах нь усны аюулгүй байдал, бэлчээрийн тогтвортой байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэс юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *