Ус, газар хоёр салангид асуудал биш.

Freshwater Challenge-ийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурь, ус–газрын уялдааны талаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын хувьд усны асуудал ямагт онцгой анхаарал шаарддаг. Манай улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд энэ нь усны хомсдол, гангийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Газар нутгаа нөхөн сэргээхийн тулд усаа хамгаалах ёстой. Харин гангийн эрсдэлийг бууруулахын тулд гол мөрөн, нуур, намгархаг газар, булаг шанд, газрын доорх усны эх үүсвэрээ хамгаалах шаардлагатай.

Энэ хүрээнд Монгол Улс Ус–Газрын уялдааны санаачилга-аараа газар, усны менежментийг нэгтгэх, газрын доорх усанд илүү анхаарах, бодит туршилтын төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахыг зорьж байна.

Цаашид зөвхөн ярилцах бус, бодит төсөл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх нь хамгийн чухал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *