Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нээсэн “Транс-Алтайн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Уул уурхайн бүс нутгийн усны аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээнд оролцлоо.
Монгол орны хувьд уул уурхай, усны нөөц, газрын доройтол нь хоорондоо шууд холбоотой асуудал. Ялангуяа говийн бүсэд уул уурхайн хөгжлийг усны нөөцийн бодит боломж, экосистемийн даацтай уялдуулах нь улам чухал болж байна.
Хэлэлцүүлэгт Дэлхийн эдийн засгийн форумын Хятад дахь төлөөлөгчийн газрын захирал Гим Хуай Нео, Станфордын Байгалийн капиталын холбооны ахлах эрдэмтэн Мэнгюэ Жу, Хятадын Шинжлэх ухааны академийн профессор Байхэ Гү, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч Жиньюй Гао, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Германы Хөрөнгө оруулалт, технологи дэмжих газрын дэд дарга Майкл Шмидт, Чилийн Байгалийн капиталын хорооны ерөнхийлөгч асан Виктор Каро Кастро зэрэг судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Байгалийн капиталын үнэлгээг бодлого, шийдвэр гаргалтад ашиглах, уул уурхайн бүс нутгийн усны эрсдэлийг бууруулах, усны нөөцийг тогтвортой удирдах, цөлжилт, газрын доройтлоос сэргийлэх боломж, шийдлүүдийн талаар санал солилцов.
Ус бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Монгол Улсын цаашдын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох стратегийн чухал нөөц юм.


Leave a Reply