НҮБ-ын Их сургуулийн Материалын урсгал ба нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн захирал Даниэл Карте-тай уулзаж, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, Монголын судлаачдын судалгаа, бүтээлийг НҮБ-ын сүлжээ, олон улсын сувгаар түгээн сурталчлах, хоёр талын судлаачдын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлэх, залуу судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Цаашид судалгааны байгууллагуудын шууд хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан судалгаа, сургалтын ажлыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг судлахаар санал нэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *