Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны дэд сайд Иво Марцинтай уулзаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд тулгуурлан байгаль орчны салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, тахийг хамгаалах, сэргээн нутагшуулах чиглэлээр хуримтлуулсан хамтын ажиллагааны туршлага, мөн “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах талаар ярилцав.

Мөн уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийн туршлага, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын Бизнес зөвлөлийн үйл ажиллагаанд байгаль орчны чиглэлээр ажилладаг компаниудыг хоёр талаас оролцуулж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбох боломжийн талаар санал солилцлоо.

Цаашид эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *