1762 ОНД БАЙГАЛЬД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖЭЭ
Одоогоос 264 жилийн өмнө, 1762 онд дархан цаазтай Соёлз ууланд гал түймэр тавьж, хохирол учруулсан этгээдийг хэрхэн шийтгэх талаар албан бичгээр харилцаж байжээ.
Манж бичгээр үйлдсэн энэхүү түүхэн баримт нь тухайн үед дархан цаазтай газар нутагт хохирол учруулахыг зүгээр нэг ёс заншлын зөрчил бус, хариуцлага тооцох асуудал болгон авч үзэж байсныг харуулна.
Нүүдэлчин монголчуудын байгальтайгаа зохицон амьдрах ухаан зөвхөн аман уламжлал, зан заншлаар хязгаарлагдаагүй. Уул, ус, ой мод, ан амьтнаа хамгаалах хориг цээр тогтоож, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж ирсэн түүхэн баримтууд ийнхүү хэдэн зууны өмнөөс үлджээ.

Leave a Reply