Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явц болон зохион байгуулалтын асуудлуудын талаар танилцуулга хийлээ.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, бэлчээр болон газрын доройтлын асуудал нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал бус хүнс, усны аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, хот, хөдөөгийн хөгжилтэй шууд холбоотой юм.
Иймд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулах, газрын доройтлыг бууруулах бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал байгааг онцоллоо.


Leave a Reply