Монгол Улсын Төрийн албаны өдрийн мэндийг нийт төрийн албан хаагчдадаа өргөн дэвшүүлье.
Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын долоон албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн албан хаагчийн тангараг бол зөвхөн ёслолын үйл ажиллагаа бус, ард түмэн, эх орондоо үнэнчээр зүтгэх, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажиллах чин эрмэлзлийн илэрхийлэл юм.
Нийт төрийн албан хаагч Та бүхэндээ Төрийн албаны өдрийн баярын мэнд хүргэж, ажил үйлс нь үргэлж өөдрөг, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.


Leave a Reply