ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДЛЭЭ
Монгол Улсын байгаль хамгааллын салбарт нэгэн чухал амжилт гарлаа.
2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Парагвай Улсад болсон ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар хурлаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ.
Ингэснээр Монгол Улсаас тус сүлжээнд бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж нэмэгдэж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу нь цоохор ирвэсийн чухал амьдрах орчин, говийн бүсийн зэрлэг амьтдын нүүдлийн коридор, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой газар нутаг юм.
Энэ газар нутагт цоохор ирвэс, аргаль, янгир, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдарч, хавтгай тэмээ, мазаалай нүүдэллэн нутагладаг.
ЮНЕСКО-ийн дэлхийн сүлжээнд бүртгэгдсэнээр Тост, Тосон бумбын нурууны олон улсын ач холбогдол улам нэмэгдэж, хамгаалалт, менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж нээгдэж байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Ирвэс хамгаалах сан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бүх холбогдох байгууллага, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Монголын говь, Монголын ирвэс, Монголын байгаль хамгаалагчид, нутгийн иргэдийн олон жилийн хичээл зүтгэлийг дэлхий үнэлсэн чухал үйл явдал боллоо.

Leave a Reply