5 ДУГААР САРЫН 22 — БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР

Жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 онд Биологийн олон янз байдлын олон улсын өдөр болгон зарласан. Энэ өдөр нь 1992 онд Кени улсын Найроби хотноо Биологийн олон янз байдлын тухай конвенцын эх бичвэрийг баталсан түүхэн өдөр юм.

Дэлхий дээр одоогоор 1.7 сая орчим зүйл шинжлэх ухаанд бүртгэгдсэн ч бодит тоо нь 8 саяас давж болзошгүй гэж үздэг. Гэтэл 1 сая орчим зүйл устах эрсдэлд байна.

Сонирхолтой нь, дэлхийн нийт хүчилтөрөгчийн 50 гаруй хувийг далайн замаг, бичил биетэн зэрэг амьд организмууд бүрдүүлдэг. Мөн дэлхийн нийт ургамлын 75 хувь, хүнсний гол таримлын 35 хувь нь зөгий, эрвээхэй, шувуу зэрэг тоос хүртээгч амьд организмаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Бидний идэж буй 3 халбага хүнс тутмын 1 нь байгалийн тоос хүртээлтээс хамаардаг гэсэн үг.

Мөн дэлхийн нийт хүчилтөрөгчийн дор хаяж 50 хувийг далайн бичил биетэн, замаг зэрэг амьд организмууд бүрдүүлдэг.

Ингээд харахаар биологийн олон янз байдал алдагдана гэдэг зөвхөн амьтан, ургамал цөөрөх асуудал биш, бидний амьсгалж буй агаарт ч нөлөөлөх асуудал юм.

Монгол Улс биологийн олон янз байдлын өвөрмөц баялагтай орон. Манай оронд 140 гаруй зүйлийн хөхтөн, 500 гаруй зүйлийн шувуу, 7,000 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд зөвхөн Монголын говьд үлдсэн мазаалай баавгайн тоо 50 хүрэхгүй байна.

Биологийн олон янз байдлаа хамгаална гэдэг бол амьдралаа, ирээдүйгээ хамгаалж буй хэрэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *