Дорнод аймгийн Нөмрөгийн талд тахь нутагшуулах талаар Прагийн амьтны хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Ленка Полякова, дэд захирал Ярослав Шимек, мөн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил оролцов.
Прагийн амьтны хүрээлэнгийн захирал, дэд захирал нар нь Монгол Улсад тахь нутагшуулах ажлын эхэн үеэс оролцож ирсэн туршлагатай хүмүүс бөгөөд энэ удаагийн уулзалтаар Нөмрөгийн талд тахь нутагшуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг сэргээх чиглэлээр хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч санал солилцлоо. Мөн яамны зүгээс Бүгд Найрамдах Чех Улстай байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд албан хаагчдыг мэргэшүүлэх, оюутан, залуусыг байгаль орчны чиглэлээр сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа.


Leave a Reply