БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЭРХМИЙГ ШАГНАЛАА

Монгол орны ус, намгархаг газар, усны шувуудын судалгаа, хамгаалал, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, Монгол–БНСУ-ын шинжлэх ухаан, байгаль хамгааллын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусаны Үндэсний Их Сургуулийн профессор Жи-Жэ Жүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардууллаа.

Профессор Жи-Жэ Жүү нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын судлаачидтай хамтран ус, намгархаг газрын экосистем, усны шувуудын хамгаалал, судалгааны чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж, олон улсын хамтарсан судалгаа, мэргэжилтэн бэлтгэх сургалт, хамгааллын санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Мөн Монгол Улсад ус, намгархаг газрын судалгааны чадавхыг бэхжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлж, залуу судлаачдыг олон улсын түвшинд бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *