Мод тарих нь зөвхөн ногоон байгууламж нэмэх ажил биш. Агаарын бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах, усны нөөцийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхмуудын нэг юм.
Нас бие гүйцсэн нэг мод жилд дунджаар 20–22 кг нүүрсхүчлийн хий шингээдэг. Хот суурин газрын мод, ногоон байгууламж агаар дахь бохирдуулагч тоосонцрыг 15–30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үздэг.
Нэг том мод өдөрт 100–300 литр хүртэл ус ууршуулж, орчны температурыг зохицуулахад нөлөөлдөг тул мод ихтэй бүс хотын хатуу хучилттай хэсгээс 2–8 хэмээр сэрүүн байх боломжтой.
Модны үндэс хөрсийг тогтоон барьж, элэгдэл эвдрэлээс хамгаалдаг бол ой мод нь хуурай газрын биологийн төрөл зүйлийн 80 гаруй хувийн амьдрах орчин болдог.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 орчим хувь нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа энэ үед мод тарих нь зөвхөн орчны тохижилт бус, эх дэлхийгээ хамгаалах бодит алхам юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн бүр дор хаяж нэг мод тарьж, түүнийгээ арчилж ургуулан, ирээдүй хойч үедээ илүү ногоон, эрүүл Монголыг үлдээхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Leave a Reply