Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.
3 өдрийн турш 70 гаруй байгууллага оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулан, зөвлөгөө мэдээлэл хүргэж, салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нээлттэй танилцууллаа. Мөн ногоон технологи, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, шийдлүүд, ногоон санхүүжилтийн боломжуудыг нэг дороос танилцуулсан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байлаа.
Энэ өдрүүдэд иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, санал хүсэлт, асуултыг нь шууд сонсож, төрийн үйлчилгээ илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой гэдгийг бодитоор хэрэгжүүлж чадлаа.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө сэтгэл гарган ажилласан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын нийт албан хаагчид, харьяа байгууллагуудын хамт олон, хамтран оролцсон бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтдаа байгаль хамгааллын төлөө илүү нээлттэй, илүү үр дүнтэй ажиллая.


Leave a Reply