“ЧӨЛӨӨЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ БУУРУУЛЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА
Өнөөдөр Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (MITA)-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, байгаль орчны салбарын зөвшөөрлийн шинэчлэл, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Манай салбарт хэрэгжиж ирсэн 47 төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг Засгийн газрын “Чөлөөлье” аяны хүрээнд 37 болгон бууруулж, цаашид үе шаттайгаар цөөлөхөөр ажиллаж байна. Энэ нь зөвхөн зөвшөөрлийн тоо бууруулсан өөрчлөлт биш, төрийн үйлчилгээг илүү оновчтой, ил тод, хурдан шуурхай болгох реформын нэг хэсэг юм.
Мөн зөвшөөрөл олгох үйл явцыг бүрэн цахимжуулах, мэдээллийн нэгдсэн системд холбох, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ойлгомжтой үйлчилгээ үзүүлэхэд анхаарч байна. Техник, мэргэжлийн шинжтэй зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлснээр төр бодлого, хяналтын үндсэн чиг үүрэгтээ төвлөрөх боломж бүрдэнэ.
Хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн цахимжуулалт бус IoT, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдэл, инновацыг төрийн үйлчилгээнд турших, салбарын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, чадавхжуулалтыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Leave a Reply