Амралтын өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхантайгаа Дугуй цагаан чиглэлд алхаж, явган аяллын зам, тохижилтыг сайжруулах асуудлаар санал солилцлоо.
Алхалтын замын тэмдэглэгээ, амрах цэг, эко тохижилтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ байгаль хамгааллыг хэрхэн уялдуулах талаар ярилцав.
Богдхан уул нь 1778 онд дархлагдсан дэлхийн анхны дархан цаазат газар хэмээн үздэг бөгөөд 41 мянга гаруй га тусгай хамгаалалттай талбайг хамарсан, байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдлыг хослуулсан үнэт өв юм.
Богдхан ууланд 180 гаруй зүйлийн шувуу, 50 гаруй төрлийн хөхтөн амьтан, 500 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг нь энэ бүс нутгийг биологийн олон янз байдлын чухал голомт болгож байна.
Мөн Хан-Уул дүүрэг, Нийслэл хот, олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн ая тухтай амарч, зугаалах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ байгаль хамгаалал, эко тохижилтыг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж буй нь чухал юм.
Хуурайшилт, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа энэ үед ил гал түлэхгүй байх, хог хаяхгүй байх, байгалийн хэв шинжийг эвдэхгүй байх нь хүн бүрийн үүрэг.
Богдхан уул бол амралт, аяллын бүс төдийгүй нийслэлийн экологийн хамгаалалтын чухал бүс. Хайрлая, хамгаалъя.


Leave a Reply