Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй Их-7 (G7) Байгаль орчны сайд нарын 2026 оны уулзалтад оролцож байна.

Тус уулзалтаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль хамгааллыг эрчимжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах асуудлыг хэлэлцэж байна.

Уулзалтын үеэр Ц.Сандаг-Очир сайд энэ онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурлын үеэр гаргаж буй санаачилгуудыг танилцууллаа.

Мөн цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлт, байгаль хамгаалал, инновацид суурилсан шийдлүүдийн хүрээнд олон улсын түншүүдтэй санал солилцож, бодитой, хэрэгжих боломжтой уур амьсгалын үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль хамгаалах, илүү тэсвэртэй, тогтвортой эдийн засгийг бүтээхэд хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй оролцоогоо үргэлжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *