ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “МАЗААЛАЙ” ЦАХИМ ТУСЛАХЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилтын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хиймэл оюун ухаанд суурилсан “Мазаалай AI” (ai.mecc.gov.mn) цахим туслахыг нэвтрүүлж байна.

Энэхүү шийдэл нь байгаль орчны салбарын зөвшөөрлийн талаар мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэхэд чиглэж байгаа юм.

Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний оролцоог бууруулсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал хэсэг байх болно.

Мазаалай AI туслах нь:

– Байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл өгөх
– Бүрдүүлэх бичиг баримтын талаар чиглүүлэх
– Хүсэлт гаргах үйл явцыг тайлбарлах
– Салбарын үйлчилгээ, мэдээллийг шуурхай хүргэх зэрэг боломжийг бүрдүүлж байна.

Манай яамнаас төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү AI шийдэл нь энэ ажлын нэг чухал хэсэг юм.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд байгаль орчны мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү шийдэл бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг Мазаалай AI туслахыг ашиглан шаардлагатай мэдээллээ авахыг урьж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “МАЗААЛАЙ” ЦАХИМ ТУСЛАХЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилтын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хиймэл оюун ухаанд суурилсан “Мазаалай AI” ( ai.mecc.gov.mn ) цахим туслахыг нэвтрүүлж байна.

Энэхүү шийдэл нь байгаль орчны салбарын зөвшөөрлийн талаар мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэхэд чиглэж байгаа юм.

Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний оролцоог бууруулсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал хэсэг байх болно.

Мазаалай AI туслах нь:

– Байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл өгөх
– Бүрдүүлэх бичиг баримтын талаар чиглүүлэх
– Хүсэлт гаргах үйл явцыг тайлбарлах
– Салбарын үйлчилгээ, мэдээллийг шуурхай хүргэх зэрэг боломжийг бүрдүүлж байна.

Манай яамнаас төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү AI шийдэл нь энэ ажлын нэг чухал хэсэг юм.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд байгаль орчны мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү шийдэл бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг Мазаалай AI туслахыг ашиглан шаардлагатай мэдээллээ авахыг урьж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *