Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг танилцууллаа.
Монгол Улс өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь байгалийн баялгаас илүү мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсон.
Тиймээс “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2026–2030 онд байгаль орчны салбарт 2000 шинэ мэргэжилтэн бэлтгэж, тэдгээрээс 400 орчмыг гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагад сургах зорилтыг дэвшүүлж байна.
Мөн залуучуудыг байгаль орчны салбарт татан оролцуулах зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ жил Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудалд олон улсын анхаарал төвлөрсөн чухал цаг үе юм.
Байгаль орчны салбарын ирээдүй бол мэдлэгтэй, чадвартай шинэ үеийн залуус гэдэгт итгэлтэй байна.


Leave a Reply