“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт 2000 шинэ мэргэжилтэн бэлтгэх зорилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нар оролцож, залуусын асуултад хариулж, нээлттэй ярилцлаа.
Залуус маань мэргэжлээрээ ажиллаж, байгаль орчны салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл зорилгоо илэрхийлсэн нь сайхан байлаа.


Leave a Reply