Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Үндэсний бахархалт амьтан – Мазаалай баавгай” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр сурагчидтай дэлхий дээр ердөө 50-хан үлдсэн, зөвхөн Монгол Улсад амьдардаг мазаалай баавгайг хайрлан хамгаалах талаар танин мэдэхүйн яриа өрнүүлэв.

Хүүхдүүдийн бүтээлээс байгаль, ан амьтнаа хайрлах сэтгэл, ухамсар, ирээдүйн хариуцлага тод мэдрэгдэж байлаа.
Мазаалай бол бидний үндэсний бахархал,
түүнийг хамгаалах нь бидний хамтын үүрэг юм 🇲🇳

Уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагч багачууддаа баяр хүргэж, амжилт хүсье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *