ХБНГУ-ын Элчин сайдын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын төлөөлөлтэй уулзаж, Монгол–Германы байгаль орчны хамтын ажиллагааны явц, цаашдын боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вэйбер, GIZ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юрген Хатвиг, төслийн зохицуулагч Бастиан Флюри нар оролцож, дараах чиглэлүүдийг төвийн сэдэв болгож ярилцав:
• Биологийн олон янз байдлыг хамгаалах, дасан зохицох төслийн дараагийн шат
• Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл
Герман улс Монголын байгаль орчны салбарт олон жилийн турш тогтвортой, бодитой дэмжлэг үзүүлж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, ой, экосистемийн тогтвортой менежментийг сайжруулах чиглэлд манай хамтын ажиллагаа бодит үр дүн авчирч байгааг онцлон тэмдэглэлээ.
Манай зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо олон улсын сайн туршлага, дэмжлэгтэй уялдуулан хэрэгжүүлэхийн чухлыг илэрхийлсэн бөгөөд GIZ-ын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.


Leave a Reply