НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ирэх 2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ.

Уулзалтад НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Суурин зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч Лин Цао, ЮНЕСКО-ийн төслийн ажилтан Шахидул Ислам, ОУШХБ-ын суурин төлөөлөгчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Даниел Сэм, Бутан дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Гаурав Рэй, ХХААБ-ын Суурин төлөөлөгч Чинюнь Диао нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд дараах асуудлуудыг онцлон ярилцав:

🔹 Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран эрчимжүүлэх
🔹 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын үндэсний бэлтгэлийг хангах хамтарсан төлөвлөгөө батлан ажиллах
🔹 Хэрэгжиж буй төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, давхардал, зөрүүг арилгах
🔹 Төслүүдийн ач холбогдлыг олон нийтэд үр дүнтэй хүргэх, төр–хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх
🔹 Хамтын ажиллагааг шинэлэг, бодит хэрэгцээнд тулгуурласан хэлбэрээр өргөжүүлэх

Өнөөдрийн байдлаар яам хөгжлийн түншлэлтэй хамтран 30 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс:
– Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 7 төсөл,
– Биологийн олон янз байдлын чиглэлээр 5 төсөл,
– Ойн чиглэлээр 2 төсөл,
– Химийн менежментийн чиглэлээр 2 төсөл-ийг НҮБ-ын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Монгол Улсын байгаль орчны бодлого, уур амьсгалын үйл ажиллагааг олон улсын хамтын нөөц, туршлага, шинэлэг шийдэлтэй уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт хэвээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *