НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) -ын Хөтөлбөрийн зохицуулагч Лин Цао, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) -ийн Орлогч суурин төлөөлөгч Г.Мөнхболор нартай уулзлаа.

Тэд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутгийн малчдын амьжиргаа, бэлчээрийн менежмент, усны нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих шинэ төслийн санал танилцууллаа. Цөлжилт, ган, зудын эрсдэл нэмэгдэж буй орчин нөхцөлд ийм чиглэлийн ажил маш хэрэгцээтэй гэдгийг онцлон ярилцлаа.

Танилцуулсан төслийн саналыг нарийвчлан судлаад, Монголын нөхцөлд үр өгөөжтэй гэж үзвэл идэвхтэй дэмжин ажиллана.

UNIDO-тай олон жилийн турш тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа хадгалж, цаашид илүү бодит, практик шийдлүүдэд төвлөрөн ажиллахаар тохиролцлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *