Герман Улсын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хөгжлийн банк (KfW) болон Холбооны Гео-шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалт нь хоёр улсын Засгийн газар хоорондын “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ”-ний өмнөх бэлтгэл уулзалт бөгөөд Монгол, Германы байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт боллоо.

Бид байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ хэрэгжүүлэх, ой болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирснээ онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр тал 2030 он хүртэлх Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Хэлэлцээний үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Олон зорилтот ойн тооллогын төслийг дахин эхлүүлэх, мөн тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих “Өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага”-ын дэлхийн хамтын ажиллагааны санаачилгад Монгол Улс нэгдэн орох саналыг дэвшүүллээ 🌿

#Environment #ClimateAction #Mongolia #Germany #Partnership #GreenDevelopment


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *